
Мэдээ
Нексиа-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн менежерүүд ба ирээдүйн удирдагчдыг бэлтгэх хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 11-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нексиа-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн "Менежерүүд ба Ирээдүйн Удирдагчдын Хөтөлбөр - 2025" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү хөтөлбөрт Нексиа Глобал Монголиа Аудит ХХК-ийг төлөөлөн Аудитын менежер С.Лхагвасүрэн амжилттай оролцлоо.
Энэхүү хөтөлбөр нь Нексиа-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн одоогийн менежерүүд болон ирээдүйн удирдагчдыг чадавхжуулах, хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд оролцогчдын удирдах ур чадвар, манлайллын чадамжийг өргөжүүлэх, харилцаа холбоо, багийн уялдаа болон хамтын ажиллагааг сайжруулах, улмаар байгууллагын амжилтад бодит хувь нэмэр оруулах итгэлтэй удирдагчдыг бэлтгэх зорилготой байв.
Тус хөтөлбөрт Ази, Номхон далайн бүс нутгийн 13 оронд үйл ажиллагаа явуулж буй Нексиа-гийн салбараас 18 менежерүүд хамрагдаж 3 өдрийн турш сайн туршлага солилцож, ур чадвараа дээшлүүлж, мэргэжлийн болоод манлайллын ур чадвартаа үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.