
Мэдээ
Nexia 2024 Annual Conference амжилттай зохион байгуулагдлаа.
Нексиа нь аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын сүлжээ бөгөөд бизнесийн цар хүрээгээрээ дэлхийд ТОП-8-д жагсдаг билээ.
Тус фирмийн 2024 оны олон улсын чуулга уулзалт Сингапур улсад 2024 оны 11-р сарын 05-ны өдрөөс 09-ний хооронд зохион байгуулагдаж Нексиа Монгол Аудит ХХК-ийн төлөөлөл амжилттай оролцлоо.
Энэ удаагийн чуулга уулзалтад 89 улсын 300 гаруй төлөөлөгчид Сингапур улсад хуран цугларч 5 өдрийн туршид эдийн засаг, татварын орчин, санхүүгийн аудитын үйлчилгээний цаашдын чиг хандлага, хиймэл оюун ухааныг аудит болон нягтлан бодох бүртгэлийн салбарт ашиглах нь зэрэг цаг үеийн чухал сэдвүүдээр экспертүүдийн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөж, харилцан туршлага солилцов.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.