
Мэдээ
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлд оролцож мод тарьлаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр гурван жил буюу 2024-2027 онд байгаль орчны мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, мод тарих, арчлах, ургуулах чиглэлийн анхны төслийг Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү төслийн үндсэн зорилго нь нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн идэвх оролцоонд тулгуурлан мод тариалах, ургуулах, арчлах, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, байгальдаа ээлтэй амьдрахад хүүхэд, залуучуудыг дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.
“Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ийн хамт олны төлөөлөл 2025 оны 6-р сарын 08 өдөр Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлж байгаа “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлд оролцож 200 гаруй модыг тарьлаа.
"Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян" билээ.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.