
Манай үйлчилгээ
Татвар
Аж Ахуйн Нэгжүүдэд зориулсан татварын зөвлөгөө ба төлөвлөлт:
Бид аж ахуйн нэгжүүдэд зориулан татварын иж бүрэн төлөвлөлт, стратегийн зөвлөгөөг санал болгож, нарийн төвөгтэй татварын орчинд татварын хуулийг мөрдөх, татварын үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Манай үйлчилгээ нь татварын эрсдэлийн удирдлагын үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, татварын холбоотой маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
Бид байгууллагын татварын нийцлийг хангах, ААНОАТ, НӨАТ, ХХОАТ, суутган татвар болон нийгмийн даатгалын зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэдэг.
Мөн бизнесийн бүтэц зохион байгуулалт, нэгтгэх, худалдан авахтай холбоотой татварын зөвлөгөө, үнэ шилжилтийн тайлан болон хянан шалгалтыг (due diligence) бид мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.
Бид дараах үйлчилгээг санал болгож байна:
· Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын зөвлөгөө
· Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын зөвлөгөө
· Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын зөвлөгөө
· Суутган татварын зөвлөгөө
· Нийгмийн даатгал болон цалингийн татварын нийцлийн үйлчилгээ
· Татварын эрсдэлийн удирдлага ба төлөвлөлт
· Татвартай холбоотой маргаан шийдвэрлэх, төлөөлөх үйлчилгээ
· Үнэ шилжилтийн зөвлөгөө ба тайлан гаргалт
· Худалдан авалт, нэгтгэх болон дахин зохион байгуулалтын татварын хянан шалгалт (due diligence)
· Татварын нийцлийн үнэлгээ, эрсдэлийн аудит
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.