
Мэдээ
"Audit Cup" 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг AUDIT CUP спортын их наадам 2023 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд ХҮННҮ-2222, Наадам спорт төвд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт болон KPMG ХХК нар хамтран зохион байгуулсан ба 41 аудитын компани, Үндэсний Аудитын газар, ММНБИ нийт 350 тамирчид спортын таван төрлөөр оролцлоо.
Энэхүү тэмцээн нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн байгууллага болох аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой.
Уг тэмцээнд Нексиа Глобал Монголиа Аудит ХХК болон Мэжик консалтинг аудит ХХК нар нэгдэн “MN Team” нэрийн дор хамтран оролцлоо. Бидний амжилтаас дурдвал сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Тэргүүн байр – Алтан медаль хүртсэнээс гадна “Шилдэг хөгжөөн дэмжигч”-ээр шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг тамирчид, дасгалжуулагч, тэмцээний бэлтгэл ажилд гар бие оролцон сэтгэл зүтгэл гаргасан ажлын хэсэг, шүүгч, эмч, хөгжөөн дэмжигч та бүхэндээ баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.