
Мэдээ
“Golomt Capital Championship” уралдааны уралдааны ялагч тодорлоо.
“Голомт Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголын хамгийн өндөр дүнтэй буюу 100,000,000.00 төгрөгийн шагналын сантай “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааныг уралдааныг 2023.03.13-аас эхлэн 40 долоо хоногийн туршид амжилттай зохион байгууллаа.
Шударга өрсөлдөөн дор өрнөсөн тус уралдааны ялагчаар өөрийн ам.долларын хөрөнгө оруулалтаа 182.56% хувиар өсгөсөн Көкен овогтой Манчук тодорч 100,000,000.00 төгрөгийн эзэн боллоо. Удаах байранд орсон оролцогчид өөрийн хөрөнгө оруулалтаа 72.77% болон 70.08% хувиар тус тус өсгөлөө.
Уралдааны явцын талаарх мэдээллийг 7 хоног бүр өөрийн цахим сувгууд, мэдээллийн ивээн тэтгэгч Lemon Рress-тэй хамтран тогтмол хүргэсэн бол уралдааны үнэн бодит, хараат бус байдалд олон улсын Лондон хотноо төвтэй Nexia International-ийн Монгол Улсыг төлөөлөх хараат бус бие даасан гишүүн “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК нь хөндлөнгийн хяналт тавьж ажилласан гэдгийг дуулгахад таатай байна.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.