
Салбар
Ашгийн бус байгууллага
Нексиа Монголиа нь ашгийн бус байгууллагуудын хариуцлагатай байдал, ил тод байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр аудит, татвар болон зөвлөх үйлчилгээг хүргэдэг. Бид төрийн бус байгууллага, сан, холбоо, шашин, соёлын байгууллага болон хандивлагчдаар санхүүждэг төслүүдтэй хамтран ажилладаг.
Манай баг хандивлагчийн шаардлага, засаглалын бүтэц, хууль эрх зүйн нийцлийн онцлогийг бүрэн ойлгож, танай байгууллагын эрхэм зорилгыг биелүүлэхэд чиглэсэн бодитой шийдлүүдийг санал болгодог.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.