
Мэдээ
NEXIA 2023 Annual Conference Буэнос-Айрес хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Нексиа нь аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын сүлжээ бөгөөд олон улсын бизнесийн цар хүрээгээрээ ТОП-8 жагсдаг билээ.
Тус сүлжээний 2023 оны олон улсын чуулга уулзалт Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 2023 оны 11-р сарын 08-ны өдрөөс 11 хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулга уулзалтад 49 улсын төлөөлөл болох 300 гаруй төлөөлөгчид Буэнос-Айрес хотноо хуран цугларч 4 өдрийн туршид эдийн засаг, татварын орчин, санхүүгийн аудитын үйлчилгээний цаашдын чиг хандлага, хиймэл оюун ухааныг аудит болон нягтлан бодох бүртгэлийн салбарт ашиглах нь зэрэг цаг үеийн чухал сэдвүүдээр экспертүүдийн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөж, харилцан туршлага солилцов.
Тус чуулга уулзалтад Нексиа Глобал Монголиа Аудит ХХК-ийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Гүйцэтгэх захирал Э.Булган “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт тулгарч буй асуудал” сэдвээр илтгэл тавьж амжилттай оролцлоо.
Нексиа сүлжээний ирэх жилийн буюу 2024 оны олон улсын чуулга уулзалтыг Сингапур хотноо зохион байгуулагдахаар тогтов.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.