
Мэдээ
"Audit Cup" 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Audit Cup спортын их наадам 2024 оны 10 сарын 04 - 06-ны өдрүүдэд ХҮННҮ-2222 Наадам спорт төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт болон “BDO Аудит” ХХК нар хамтран зохион байгуулсан ба 35 аудитын байгууллагын төлөөлөл болох 18 баг оролцсон билээ. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн байгууллага болон аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой уг тэмцээнд “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК нь “Ихнаяд Аудит” ХХК болон “Интер Аудит” ХХК-иудтай нэгдэн “INI power” нэрийн дор амжилттай хамтран оролцлоо.
Энэ жилийн тэмцээний онцлох зүйлсийн нэг нь шинээр нэмэгдсэн и-спортын төрөл байсан ба баг “INI power” багийн тамирчид маань уг төрөлд 3-р байр эзлэн хүрэл медаль авсан бол эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон “INI power” багийн тамирчид маань 2-р байр эзлэн мөнгөн медалийн эзэд болсон бахархам амжилтыг үзүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Энэхүү тэмцээнд оролцсон багийн нийт тамирчид, дасгалжуулагчид, арын албыг алдалгүй даасан ажлын хэсэг болон хоолойгоо сөөтөл дэмжсэн хөгжөөн дэмжигч нартаа талархаж байгаагаа энэхүү ташрамд илэрхийлье. Ирэх жилийн "Audit Cup" спортын наадамдаа өнөөдрөөс бэлдэж эхэлцгээе.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.