
Бидний тухай
"Нексиа Глобал Монголиа Аудит" ХХК-ийн тухай
Манай компани нь Дэлхийд ТОП-8 ордог аудит, нягтлан бодох бүртгэл, татвар болон бизнесийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч, Лондон хотноо төвтэй Nexia-ийн Монгол Улсыг төлөөлөх хараат бус бие даасан гишүүн компани билээ.
Манай компани нь үйл ажиллагаагаа 2021 оноос явуулж эхэлсэн бөгөөд Nexia-ийн Монгол Улсыг төлөөлөх хараат бус бие даасан гишүүн байгууллагаар ажиллаж эхэлсэн билээ. Бид аудит, татвар, нягтлан бодох бүртгэл болон бизнесийн зөвлөх үйлчилгээний цогц үйлчилгээг Монгол улсын зах зээлд хүргэх зорилгоор олон улсын болон дотоодын туршлага бүхий чадварлаг багийг бүрдүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна.
Харилцагч бүрийнхээ итгэлт хамтрагч байж, бүтээмжийг нэмэгдүүлэн, үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд бид санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх, санхүүгийн болон удирдлагын нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, татвар, ERP, бизнес болон менежментийн цогц зөвлөх үйлчилгээг харилцагчийнхаа онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.