
Мэдээ
Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компаниар шалгарлаа.
Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 113 жил, Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны баярын өдөр өнөөдөр тохиож байна.
ММНБИ нь жил бүрийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяраар Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолыг зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ.
27 дахь удаагийн шилдэг санхүүч шалгаруулах ёслолын арга хэмжээний "Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани"-иар "Нексиа Глобал Монголиа Аудит" ХХК маань шалгарсныг та бүхэндээ дуулгахад нэн таатай байна. Нийт мэргэжил, мэргэшил нэгт та бүхэндээ Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны баяр мэнд дэвшүүлье.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.