
Бидний тухай
Nexia-чууд бидний түүх
Nexia-ийн түүх нь 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд Лондон, Нью-Йорк хотноо үйл ажиллагаа явуулдаг ТОП-5 багтдаг нягтлан бодох бүртгэлийн фирмүүд хамтран ажиллаж улмаар үйлчлүүлэгчидээ илүү сайн үйлчилгээг хүргэх зорилго бүхий S&O International нэртэй сүлжээ байгуулснаар эхэлсэн.1970-аад оноос энэхүү сүлжээ нь "нэг улс, нэг компани” гэх зарчим дээр тулгуурлан улам өргөжсөн бөгөөд үйл ажиллагааны голлох орлогоо Их Британи, АНУ-ын зах зээлээс төвлөрүүлдэг байжээ.
“Nexia” нэрийг Neville Russell International компанитай нэгдэх үеэс эхлэн сонгож авсан бөгөөд энэ нэр нь Латин үг болох "nexus" буюу холбох, нэгтгэх, уялдуулах гэсэн утгатай үгнээс гаралтай. Манай компанийн энэхүү утга учир бүхий оноосон нэр болон хамтын ажиллагааг бэлэгдсэн манай лого нь “Та Nexia-г сонгосноор илүү уялдаа холбоотой, танд зориулагдсан, харилцагчид чиглэсэн үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах боломжтой” гэх бидний үнэт зүйлсийг нотлон харуулдаг билээ.

Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.