
Зөвлөгөө
СТОУС 9 - Санхүүгийн Хэрэглүүр
"СТОУС ийм амархан" цувралаар та бүхэнд тогтооход хялбар бөгөөд практикт түгээмэл хэрэглэгддэг СТОУС-ын талаар мэдлэг олгодог билээ.
СТОУС 9 - Санхүүгийн Хэрэглүүр
СТОУС 9 бол бидний мэдэх хамгийн хэцүү стандартуудын нэг. Гэхдээ бид та бүхэнд маш энгийнээр цуврал болгон тайлбарлая.
Сүүлийн маш ихээр гарч байгаа бонд, өрийн бичгийг СТОУС 9-ын дагуу хэрхэн яаж санхүүгийн тайланд тусгахыг маш товчхоноор зааж өгье.
Жишээ нь:
Х компани бонд худалдан авчээ. Тухайн компанийн зорилго нь:
А. Тухайн бондыг хугацааны эцэс хүртэл хадгалах
Б. Тухайн бондыг үнэ нь өсмөгц зарах
В. Тухайн бондыг хугацааны эцэс хүртэл хадгална эсвэл үнэ нь өсөхөөр зарна буюу аль нь ч байж болно
Дээрх гурвал зорилго нь компанийн бизнес модел бөгөөд санхүүгийн хэрэглүүр тус бүр дээр тухайн санхүүгийн хэрэглүүрийг ямар зорилготой эзэмшиж буйгаа тодорхойлох шаардлагатай байдаг.
Тэгвэл тухайн зорилгоос хамааран бүртгэлдээ яаж тусгах, аль санхүүгийн тайланд тодруулахыг зааж өгсөн байдаг. Дээрх гурван жишээн дээр тайлбарлая:
А. Тухайн бондыг хугацааны эцэс хүртэл хадгалах – Хорогдуулсан өртгөөр тооцно
Б. Тухайн бондыг үнэ нь өсмөгц зарах – Бодит үнэ цэнээр тооцож өөрчлөлтийг Орлогын тайланд тайлагнана
В. Тухайн бондыг хугацааны эцэс хүртэл хадгална эсвэл үнэ нь өсөхөөр зарна буюу аль нь ч байж болно - Бодит үнэ цэнээр тооцож өөрчлөлтийг Бусад Дэлгэрэнгүй Орлогын тайланд тайлагнана.
Мэдлэгт тань дусал болсон гэж найдаж байна. Илүү их мэдээлэл олж авах, бидэнтэй зөвлөхийг хүсвэл info@nexiamongolia.com хаягаар холбогдоорой.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.