
Ажлын байр
Аудитын туслах
Ажлын байрны байршил: Улаанбаатар хот
Түвшин: Ажилтан
Төрөл: Бүтэн цагийн
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Санхүүгийн тайлангийн аудит болон баталгаажуулах гэрээт ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатанд туслах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (Төгсөх дамжааны оюутан байж болно);
- 3.4 ба түүнээс дээш голч оноотой байх,
- Зарчимч, шударга бөгөөд асуудалд бодитоор хандах чадвартай байх,
- Багаар ажиллах чадвартай,
- Мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх;
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Та Nexia-ийн гишүүн болсноор:
- Улирал бүрийн гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал;
- Эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
- 1:1 Coaching буюу хөгжлийн хөтөлбөр;
- Уян хатан ажлын цаг;
- Долоо хоног бүрийн хувь хүний болон мэргэжлийн хөгжлийн сургалтууд (АОУС, СТОУС, татвар...гэх мэт);
- Nexia-ийн онлайн хичээлд үнэгүй хамрагдах гэх мэт олон давуу талуудыг эдлэх боломжтой.
Та дээрх ажлын байрыг сонирхож байвал өөрийн биеэр хүрэлцэн ирж анкет бөглөж уулзах эсхүл info@nexiamongolia.com хаягаар CV-ээ илгээнэ үү!