• Ажлын байр

    Ахлах Аудитор

    Ажлын байрны байршил: Улаанбаатар хот

    Түвшин: Удирдах

    Төрөл: Бүтэн цагийн

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Үйлчлүүлэгчийн бизнесийн онцлог болон салбар, зах зээлийн талаар өргөн хүрээний ойлголт, мэдлэгтэй байж, үүнд тохируулан аудитын арга хандлагыг сонгон ажиллах, болзошгүй эрсдэл, түүнд тохирсон хариу арга хэмжээг оновчтой тодорхойлох;
    • Гэрээт ажлын багийн гишүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагад тохирсон ажлыг хуваарилах, гүйцэтгэлийг хянах, зааж чиглүүлэх;
    • Үйлчлүүлэгч байгууллагын холбогдох мэргэжилтнүүдтэй үр дүнтэй ажлын харилцааг бий болгох, түүнийг хадгалах болон үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжтай байлгахад анхаарах;
    • СТОУС, АОУС, ЧХОУС болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан хууль тогтоомж, заавар, журмуудын талаарх мэдлэгээ тогтмол сайжруулж, аудитын ажилд үр дүнтэйгээр ашиглах; 

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    • Нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт шалгалт чиглэлээр бакалавр эсхүл түүнээс дээш зэрэгтэй;
    • СТОУС, АОУС болон НББ-ийн тухай хууль, бусад холбогдох хууль журмын мэдлэгтэй;
    • Аман болон бичгийн харилцааны соёлтой;
    • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
    • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
    • 2 буюу түүнээс дээш жилийн нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын ажлын туршлагатай;
    • Үйлчлүүлэгч болон ажилтнуудтай нээлттэй харилцах, багаар ажиллах чадвартай;
    • Мэргэшсэн нягтлан бодогч (CA, CPA, ACCA) бол давуу талтай;
    • ACCA цолтой эсхүл суралцаж байгаа бол давуу тал болно.

    Та Nexia-ийн гишүүн болсноор:

    • Улирал бүрийн гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал;
    • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
    • 1:1 Coaching буюу хөгжлийн хөтөлбөр;
    • Уян хатан ажлын цаг;
    • Долоо хоног бүрийн хувь хүний болон мэргэжлийн хөгжлийн сургалтууд (АОУС, СТОУС, татвар...гэх мэт);
    • Nexia-ийн онлайн хичээлд үнэгүй хамрагдах гэх мэт олон давуу талуудыг эдлэх боломжтой

    Та дээрх ажлын байрыг сонирхож байвал өөрийн биеэр хүрэлцэн ирж анкет бөглөж уулзах эсхүл info@nexiamongolia.com хаягаар CV-ээ илгээнэ үү!

    Аудитын туслах
    Ажлын байрны байршил: Улаанбаатар хот
    Ахлах Аудитор
    Ажлын байрны байршил: Улаанбаатар хот

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидэнтэй өнөөдөр холбогдож та өөрийн бизнесийн боломжоо нээгээрэй.