Мэдээ
СЭЗИС-ийн ОУНББСМИ-ийн “IIAF Job Fair 2026 Fall” ажлын байрны үзэсгэлэнд амжилттай оролцлоо
Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн институт (ОУНББСМИ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “IIAF Job Fair 2026 Fall” ажлын байрны үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СЭЗИС-ийн С байрны 4С танхимд амжилттай болж өнгөрлөө.
Аудит, банк санхүү, уул уурхай, худалдааны салбарын тэргүүлэх 14 байгууллага оролцсон тус арга хэмжээнд манай компани оролцож, Монгол Улсын ирээдүй болсон чадварлаг боловсон хүчинд өөрсдийн үйл ажиллагаа, байгууллагын соёлыг танилцууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн удирдлагын тэнхим болон ACCA, CGMA, Энтрепренершип, FLP - Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн оюутнууд манай хамт олонтой биечлэн уулзаж, нээлттэй ажлын байр, цалинтай дадлагын хөтөлбөр болон карьер өсөлтийн боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, сонирхсон оюутнууд анкетаа өгсөн юм.
Эрч хүчтэй, мэдлэг чадвартай оюутан залуустай уулзаж, ирээдүйн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсандаа манай хамт олон баяртай байна.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.









