Мэдээ
“Audit Cup-2026” спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ), “Солид Юнити Аудит” ХХК, “Онч Аудит” ХХК болон “Их Наяд Аудит” ХХК-иуд хамтран мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, багийн уур амьсгал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой “Audit Cup-2026” спортын арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд аудитын салбарын 28 байгууллага, аудитын компанийн 17 багийн 400 гаруй тамирчид оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Оролцогчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, боулинг болон и-спорт гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж, ширүүн бөгөөд нөхөрсөг уур амьсгал дунд шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний туршид тамирчид спортын өндөр соёл, шударга өрсөлдөөний зарчмыг эрхэмлэн оролцож, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулав.
“Audit Cup-2026” нь зөвхөн спортын өрсөлдөөн бус аудитын салбарын байгууллагуудын нэгдэл, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд жилээс жилд оролцогчдын хүрээ тэлж, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан хамтран ажилласан баг хамт олон, идэвх санаачилгатай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.









