Мэдээ
"Кристина Ноблийн Хүүхдийн Сан"-ийн дэргэдэх "Нархан" хүүхдийн асрамж, халамжийн төвийн хүүхдүүдэд хичээлийн форм, гарын бэлэг бэлэглэлээ
Нийгмийн хариуцлагын хүрээнд 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “Нексиа Глобал Монголиа Аудит ХХК” нь “Кристина Ноблийн Сангийн дэргэдэх” “Нархан” гэр асрамж халамжийн төвийн хүүхэд багачуудыг дэмжиж зорилгоор сургуулийн дүрэмт хувцас, гарын бэлэг гардуулан өглөө.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл тэмүүллийг дэмжих, хичээлийн шинэ жилийг баяр хөөртэй угтахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Хичээлийн дүрэмт хувцас гардуулах үеэр хүүхдүүд багачуудтай уулзаж, тэдний сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж дурсгалын зураг татууллаа.
Манай хамт олон цаашид ч нийгмийн сайн сайхан, хүүхэд хамгаалал, боловсролыг дэмжих чиглэлээр бодит хувь нэмэр оруулах олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх болно.
Биднийг халуун дотноор хүлээн авч, хамтран ажилласан "Кристина Ноблийн Сан" ийн дэргэдэх "Нархан" асрамж, халамжийн төвийн хамт олонд талархал илэрхийлж, хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Бид бол Нексиа-чууд
Та дэлхийн хаана ч байсан манай Нексиа-гийн гишүүн байгууллагаас өөрийн бизнесийн хэрэгцээ, шаардлагад яв цав тохирсон шийдлийг авах боломжтой.









