Nexia Global Conference 2026 олон улсын хурал Канад Улсын Ванкувер хотноо зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс Nexia сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл, аудит, татвар, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүдийг нэг дор цуглууллаа.
Тус хуралд “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ийг төлөөлөн Партнер Э.Булган, Бизнес хөгжил хариуцсан захирал Н.Ууганбаяр нар оролцож, олон улсын сүлжээний гишүүн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй туршлага солилцон, хамтын ажиллагааны боломжуудыг өргөжүүлэхэд оролцлоо.
Энэ жилийн хурал нь “Leading Forward” буюу “Манлайллаар урагшилна” үзэл санааны хүрээнд зохион байгуулагдаж, мэргэжлийн үйлчилгээний салбарын ирээдүй, манлайлал, инновац, олон улсын хамтын ажиллагаа болон бизнесийн өсөлтийн боломжуудыг хэлэлцэв.
Хурлын эхний өдрүүдэд Татвар (Tax) болон Зөвлөх үйлчилгээ (Advisory) форумууд зохион байгуулагдаж, хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал шилжилт, зөвлөх үйлчилгээний шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх, улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн татварын орчны өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чухал сэдвээр мэдлэг, туршлагаа солилцлоо.
Мөн хурлын нэгдсэн хуралдаануудаар манлайллын хөгжил, байгууллагын ирээдүй, өөрчлөлтөд дасан зохицох чадвар болон сорилттой нөхцөлд оновчтой шийдвэр гаргах асуудлыг онцлон авч үзэв.
Nexia Global Conference нь зөвхөн мэргэжлийн мэдлэг, туршлага солилцохоос гадна дэлхийн сүлжээний гишүүн байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэх, шинэ түншлэл бий болгох, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
“Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ийн төлөөлөгчдийн оролцоо нь олон улсын сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн мэргэжлийн үйлчилгээний салбарын шинэ чиг хандлага, шилдэг туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн хурлын үеэр зохион байгуулагдсан 2026 оны Nexia Awards шагнал гардуулах ёслолоор сүлжээний хэмжээнд онцгой амжилт гаргасан мэргэжилтэн, гишүүн байгууллагуудыг шалгаруулан урамшууллаа.
Nexia Global Conference 2026 нь дэлхийн мэргэжлийн үйлчилгээний салбарын чиг хандлагыг тодорхойлох, мэдлэг туршлагаа нэгтгэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, гишүүн байгууллагуудын өсөлт хөгжилд шинэ боломж нээх чухал талбар боллоо.
Нэг дэлхийн сүлжээ. Нэгдсэн мэдлэг, туршлага. Хамтын өсөлт.